Зөвөлгөө
Халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх
Халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар тархаахгүй байх талаар зохион байгуулах ажлын зааварчилга
1. Халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллах
2. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, голомтыг таслан зогсоох, халдвар эсэргүүцэх тухай эрүүл мэндийн сургалт сурталчилгааг эцэг, эх, хүүхэд, багш, ажилчдад үе шаттайгаар зохион байгуулах, ялангуяа туслах багш, үйлчлэгч, цэвэрлэгч нарт цэвэрлэгээ, халдваргүйтэл хийх ариутгалын бодисыг зөв найруулах талаар ажлын байрны сургалтыг явуулах
3. Вируст гепатит өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбоотой мэргэжлийн байгууллагаас боловсруулсан зааварчилгааг хүүхдийн байгууллагууд хэрэгжүүлж ажиллах “Анги танхимыг их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, ариутгалыг график гарган хийлгэх”
4. Ангиудын хүүхдийн ирц бүртгэлийг өдөр бүр авч, ирээгүй хүүхдийн учир шалтгааныгтогтоох.
5. Цэвэрлэгээний материалыг таних тэмдэгжүүлэн зөв хадгалуулах.
6. Халдваргүйжүүлэх бодисыг үйлдвэрлэгчийн заавар, зөвлөмжийн дагуу, зөв хадгалсан чанартай ариутгалын бодис хэрэглэх, хлорийн идэвхийг тодорхойлсон байх.
7. Бага ангийн сурагчдаар шал угаадаг ажлыг таслан зогсоох, хүүхэд, эцэг эхчүүдэд гутлын гадуур углааш хэрэглэхийг зогсоох, 2-3% процентийн хлорамины уусмал бүхий нойтон алчуураар гутлыг нь арчуулж оруулах
8. Хүүхдийг хоол унд идэж уухын өмнө ба бие зассаны дараа бохирдсон тохиолдол бүрд гарыг заавал савандаж угаалгах.
9. Хаалганы бариулыг 1 процентийн хлорамины уусмалаар 1-2 цаг тутамд шүрших буюу арчих.
10. Ширээ, сандал, ханыг 1 процентийн хлорамины уусмалаар угаах, анги танхимыг өдөрт 2 удаа 10-15 минут кварцын гэрлээр шарах
11. Аяга таваг, халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг 30 минут буцалгаж хлорамины уусмалд 30 минут байлгаж халдваргүйжүүлэх, цэвэр усаар олон дахин зайлах.
12. Тоглоомыг өдөрт 1 удаа 50-60 хэмийн угаагч бодистой усаар угааж 1 процентийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлэх.
13. Энгийн бие засах газар, бохир усны нүх, угаалтуур, ариун цэврийн өрөөг өдөрт 3-аас доошгүй удаа 3 процентийн хлорамины уусмал, 1 процентийн хлорын шохойн сүүн уусмалаар арчих буюу шүрших.
14. Халдварт өвчнийг бүртгэх журналд өвчтөний овог, нэр, нас хүйс, анги, гэрийн хаяг, өвчлөл эхэлсэн, эмчид үзүүлсэн, онош тавьсан, эмнэлэгт хэвтсэн, гарсан, хичээлд орсон он сар өдөр, ам бүл зэрэг судалгааг тодорхой бүртгэж авах.
15. Өвчилсөн хүүхдийг тусгаарламагц ариун цэвэр эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу голомтын халдваргүйтгэлийг чанартай сайн хийх.
16. Халдварт шарын өвчлөл гарсан ангид өвчтөнийг тусгаарласан өдрөөс хойш 50 хоногт шинээр хүүхэд авах, анги бүлгүүдийн хооронд хүүхэд шилжүүлэхгүй байх.
17. Голомтод хавьтал болсон хүүхдүүдийг нууц үеийн хугацаанд хүүхдийн байгууллагын эмч нь хяналтандаа авч биеийн байдал, нойрсолт, идэвхи сонирхол, хооллолт ямар байгаа, нүд, амны хөндийн салст бүрхэвч, арьс, өтгөн, шээсний өнгийг ажиглаж өөрчлөлт гарвал ажиглалтын хүснэгтэнд тэмдэглэж шинжилгээ өгөх буюу дараа шатны эмнэлэгт үзүүлэх.
18. Өвчин гарсан сургууль цэцэрлэг 50 хоногийн хугацаанд байгууллагын захиргаанаас зохион байгуулах ажил:
o Цэвэр усны хангамжыг нэмэгдүүлэх /угаалтуур, суултуурын тоог нэмэгдүүлэх/
o Бие засах газруудыг хэвийн ажиллагаатай болгох, халдваргүйжүүлэлтийг хлорын шохойн сүүн уусмалаар тогтмол хийх
o Угаалгын бодис, ариутгалын бодис, савангын хангалтыг үйлчлэгч нарт нэмэгдүүлэх
o Гар угаах крант, гоожуур угаагуур, гар хатаах сэнс, сальфетка, хүүхэд бүрийг гарын алчуур хэрэглүүлж дадлагажуулах ажлыг багш, хүмүүжүүлэгч нараар хичээл заалгах
o Цайны газруудад аяга, халбага, сэрээг халуун шүүгээнд хийлгэж, шаруулах, буузны жигнүүрт тавьж жигнүүлэх зэргээр тогтмол ариутгах
o Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай цэгээс авах, хадгалах, хугацаа, нөхцөлийгүзэх, өнгө үнэр зэргийг ажиглаж хэвших, шалгаж авах
o Хог хаягдлыг ялган төрөлжүүлж, тусгай савнуудад хийлгэн хуримтлуулахгүйгээр хог хаягдлыг тээвэрлүүлж хэвшүүлэх
o Гэдэсний халдварын үүсгэгчийг дамжуулан тараадаг жоом, шавьж, хулгана, харх зэрэг мэрэгчдээс сэргийлэх, тэмцэх үүднээс халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг хийлгэх
o Ил задгай бие засах, муу усны цооногийг зориулалтаар нь ашиглах, ил задгай асгаж орчныг бохирдуулахгүй байх
19. Өвчин гарсан ангийн хүүхдүүдийг 7, 14, 21, 40, 50 дахь хоногуудад эмчийн үзлэг хийж, лабораторийн шинжилгээ хийлгэх шаардлагатай хүүхдийг шинжилгээнд хамруулах,шаргүй далд хэлбэрийн шар илрүүлэх ажил хийж тухайн голомтонд авч хэрэгжүүлж байгаа халдвар эсэргүүцэх, сэргийлэх арга хэмжээний үр дүнтэй холбон дүн шинжилгээ, дүгнэлт гаргах.
20. Шараар өвдсөн хүүхдийн сургууль, цэцэрлэг, хороо, ар гэрийнхэнтэй холбогдол байгаа эсэхийг тодруулах, мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх ажлыг ЭМН-ийн халдвар судлаач эмчтэй хамтран зохион байгуулах
21. Өвчин гарсан тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 1999 оны 309 тоот тушаал, 2002 оны 198 тоот тушаалыг мөрдөн ажиллах.
. Сүрьеэ өвчний тухай та юу мэдэх вэ.
2011-03-25 11:35:23
Сүрьеэ өвчний тухай та юу мэдэх вэ.
Сүрьеэ гэж ямар өвчин вэ.
Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг хүнээс хүнд халддаг өвчин юм.Сүрьеэгээр аль ч насны , ямарч мэргэжлийн хүн өвдөж болох бөгөөд нийгмийн ядуурал, хямрал, ажилгүйдэл, эсвэл хэт өндөр ачаалал зэрэг сөрөг үр дагаврыг дагалдан сүрьеэ өвчин ихэсч байна. Гэвч сүрьеэ бүрэн эдгэрдэг амьсгалын замын халдварт өвчин юм.
Сүрьеэгийн халдвар яаж тархдаг вэ.
Сүрьеэгийн үндсэн эх уурхай нь уушигны сүрьеэтэй өвчтөн юм. Сүрьеэгийн анхдагч халдварыг хүн бүр авсан байдаг бөгөөд уушигны халдвартай сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараадаг гэж үздэг.
-Сүрьеэ өвчтэй хүнтэй хамт , агааржилт муутай байранд амьдрах
-Биеийн дархлаа суларсан зэргээс анхдагч голомт идэвхижинэ.
Уушигны хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний ярих , ханиах, найтаах үед олон сая сүрьеэгийн савханцар агуулсан дуслууд агаарт цацагдаж улмаар бусдад агаар дуслаар халдвар дамждаг.
Уушигны сүрьеэгийн үед ямар шинж илрэх вэ.
Өвчний эхлэл ихэнх тохиолдолд аажим явагдана, хэдэн долоо хоног үргэлжилнэ.
3-н долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж буй хүнийг сүрьеэгийн сэжигтэй гэж тооцно.
• Ханиалгана, цэр, цустай цэр гарах.
• Турах
• Халуурах, жихүүдэс хүрэх
• Хоолонд дургүй болох
• Цээжээр өвдөх
• Амьсгаадах шинж тэмдэг идэрнэ.
Сүрьеэ эдгэрдэг өвчин мөн үү.
Сүрьеэ өвчин бүрэн эдгэрдэг, сүрьеэгийн эмчилгээ нь богино хугацаанд шууд хяналттай хийгдэх ёстой бөгөөд таны уйгагүй, ухамсартай эм уултаас л шалтгаална.
Эмчилгээний зарчим баримталснаар
• Өвчтөн төгс эмчлэгдэнэ
• -Гэр бүлийнхэндээ болон ойр орчимдоо халдвар тараахгүй
• -Хүндрэл буурна
• Эмийн дасал үүсгэхгүй зэрэг ач холбогдолтой.
Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлж чадах вэ.
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
-Сүрьеэгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт
- Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх.
- Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх гэж 3 ангилдаг
1. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц гол арга бол вакцинжуулалт юм.Сүрьеэгийн БЦЖ вакциныг анх төрсөн нярайд,-1-р тун, 2-р тунг 8 настайд вакцинжуулна.
2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд гол нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх явдал юм.Өөрөөр хэлбэл халдварын эх уурхайг аль болох эрт халдваргүй болгох явдал юм.
3. Сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх арга нь биеийн эсэргүүцлийг сайжруулах Үүнд: чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, орон байрны агааржилт цэвэрлэгээ, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтын дэглэм зөв тохируулж амрах,архи, тамхи хэрэглэхгүй байх.
Хэрэв та өвдсөн бол ямар арга хэмжээ авах вэ.
Танд 3 долоо хоногоор ханиалгах , турах, оройдоо халуурч , хөлрөх зэрэг зовиур илэрч байгаа бол эмчид яаралтай хандаж онош тодруулах арга хэмжээ авч хэрэв сүрьеэ болох нь тогтоогдвол сэтгэлээр унах хэрэггүй ,сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ.
- Эрүүл мэндийн ажилтны хяналтан дор үнэгүй эмчилгээг дор хаяж 6 сар түүнээс дээш хугацаагаар эмчилгээний дэглэмийг баримтлан хяналтанд байж, эмчлүүлэх
- Гэр бүлийнхээ бүх хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах.
- Чанартай эрдэс тэжээл, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
- Эмчилгээний явцад архи дарс уух, даарч хөрөх, хэт их ачаалалтай ажиллах, сэтгэл санаагаар унах , биеийн эсэргүүцэл сул байх зэрэг нь эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг
- Хэрэв эмчилгээ тасалбал өвчин архагшина, эмийн дасалтай болж хэзээч эдгэхгүй , гэрийнхэндээ халдвар тараах, мөн эдгэрэх магадлал багасч улмаар амь насанд аюул учирна.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих