2011-12-30
Сархдын төлөөс
А.Алтанхундага : САРХАДЫН ТӨЛӨӨС /Өгүүллэг / Оруулсан admin on 2011-11-30 11:28:52 (462 уншсан) Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд Дүрсгүйхэн багын минь алтан үеүд ... ... гэж банзан гитарын утсыг сэмэртэл балбан дуулах дөрвөн найзыг харсан хэн ч болов найз хэмээх эрхэм үгийн жинхэнэ мөн чанарыг ойлгох байсан биз. Магадгүй нүдээ жаахан доош буулгаж ширээн дээр мэлтэлзэх сархад дүүрэн хундагыг хараад энэ бодлоосоо татгалзаж ч болох юм. Ямартай ч нэгэн жалганд хүүхэд насаа үдсэн тэдэнд иймэрхүү сархадтай, сайхан дуутай өдрүүд олон байсан нь мэдээж. Наймдугаар ангиа төгсөөд үеийн нөхдөөсөө хоцорч, хамтдаа сургууль завсардсан болоод ч тэр үү дөрвүүл үй зайгүй нөхөрлөхийг яана. Уусан архиндаа бус дуулсан дуундаа халамцсан бололтой Идэрээ гитараа хойш тавиад : - Найзуудаа, одоо ганцхан шил архи байсан бол мөн ч сайхан даа гээд гүд хийтэл шүлсээ залгилахад Ганхүү сүүлийн хундагатай архиа хөнтрөөд : - Хэлээд юу гэх вэ? байсан бол юу боллоо гэж хоолойгоо хаттал орилж суух билээ дээ гэснээ надад байгаа нь л энэ гээд үрчийсэн таван зуутын дэвсгэрт гаргав.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax